Монгол загвар өмсөгчид “CATWALK STORM – 2026” тэмцээнд анх удаа амжилттай оролцлоо

2026-08-051min
Монгол загвар өмсөгчид “CATWALK STORM – 2026” тэмцээнд анх удаа амжилттай оролцлоо
“CATWALK STORM – 2026” хүүхэд, өсвөр насны загварын тэмцээнд Монголын 29 модель анх удаа оролцож, таван ангилалд амжилттай оролцлоо. Тэмцээнд нийт 500 модель шалгарсан бөгөөд Монгол баг дэд байр эзэлжээ.

“CATWALK STORM – 2026” хүүхэд, өсвөр насны супермодель шалгаруулах загварын шоу 25 дахь жилдээ БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 7 дугаар сарын 17-19-нд зохион байгуулагдлаа.

Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятадын ахлах зэргийн модель И Шюань, Азийн хувцас загвар зохион бүтээгчдийн холбооны Хятадын моделийн боловсролын хорооны дарга Ли Каймин, CFA Хятадын хүүхдийн моделийн зэрэглэл тогтоох албаны ахлах шүүгч Фань Шуай зэрэг нэр хүндтэй загвар өмсөгчид ажилласан юм.

Тэмцээнд 9000 гаруй модель өрсөлдсөнөөс 500 нь шалгарчээ. Монгол Улсаа төлөөлж “ОМТ Agency” төвийн Монгол Улсын Үндэсний захирал Э.Оюунтунгалаг удирдсан 29 шилдэг модел таван ангилалд оролцож, өндөр амжилт гаргалаа.

CATWALK STORM – 2026 тэмцээнд нийт 34 загварын агентлаг оролцсон бөгөөд “Бяцхан мисс Олон улсын хүүхдийн байгууллага” шилдэг үйл ажиллагаатай таван байгууллагын нэгээр шалгарчээ.

Монгол багийн үзүүлбэрийн тэмцээнд “Хязгааргүй” үндэсний хувцасны коллекциор дэд байр эзэлж, шүүгчдийн болон үзэгчдийн талархлыг хүлээсэн байна.

Мөн 16 шилдэг оролцогч шоуны үеэр Хятадын хүүхдийн тансаг зэрэглэлийн MS болон BELIA BELEI брэндүүдийн нүүр царай болж тайзны үзүүлбэр үзүүлжээ.

Тэмцээний Гранпри буюу Тэргүүн байрыг Э. Энхрийлэн (мэргэжлийн ангилал), Дэд байрыг Т. Үжингүнж, З. Чингүүн, И. Есүй, Д. Эмүүжин нар эзэлж ур чадвараа харуулсан байна.

Соёлын өвийг сурталчлах олон улсын загварын их наадамд оролцсон 500 оролцогчдоос 132 нь шагнал хүртсэн бөгөөд Монголын 29 модель бүгд шагналт эгнээнд багтаж, эх орныхоо нэрийг гаргалаа.

Шагналт байр эзэлсэн оролцогчдын нэрс нь:

Гранпри (Тэргүүн байр): Э. Энхрийлэн (мэргэжлийн ангилал)
Дэд байр: Т. Үжингүнж (дунд нас), З. Чингүүн (дунд нас), И. Есүй (бага нас), Д. Эмүүжин (ахлах нас)
Супер модель номинаци: А. Сарансувд, Б. Маргад, З. Чингүүн, Г. Ялгуун, Т. Гэгээнхүслэн (бүгд ахлах нас болон дунд нас)
Шилдэг загвар өмсөгч номинаци (3-р байр): Д. Эмүүжин, Б. Цэцээхэн, С. Чингим, Б. Уянгатөгөлдөр, А. Анхилуун, Б. Маралгоо, И. Есүй
Signature Look номинаци: З. Чингүүн, Д. Мөнхжин, Б. Амина, С. Намулан, Б. Гэрэлтүяа, Б. Ану, Х. Аминжин
Custom Theme номинаци: Ж. Эелик, Б. Ариунсувд, Б. Ундрал, О. Эехэн, Н. Бөрт-Үжин, З. Оюунгоо, Г. Гэгээ, Н. Номин-Эрдэнэ, Б. Нарансолонго
Онлайн шалгаруулалт: Б. Нарансолонго, Б. Ану (тусгай байр)

Монгол загвар өмсөгчид тус тэмцээнд анх удаа оролцож, өндөр амжилт үзүүлсэн нь онцлог боллоо.