АНУ-д циклоспора шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдвар дэгдэв

2026-08-081min
АНУ-д циклоспора шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдвар дэгдэв
АНУ-д циклоспора шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдвар 34 мужид тархаж, 6000 гаруй хүн өвчилжээ. Мэргэжилтнүүд халдвараас сэргийлэх зөвлөмж өгч байна.

Циклоспора (Cyclospora) хэмээх бичил шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдвар АНУ-д дэгдэж, 34 мужид 6000 гаруй хүн өвчилж, Мичиган мужид хоёр хүн нас барсан байна. Мөн Англид халдвар бүртгэгдсэн бөгөөд уг шимэгч нь хүний өтгөнөөр бохирдсон ус, хүнсээр дамжин халдварладаг.

Хүний биед орсны дараа 1-2 долоо хоногийн дараа усархаг суулгалт, гэдэс базлах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд эмч нар энэ халдварыг “тэсрэлттэй суулгалт” гэж тодорхойлжээ.

Циклоспора нь бохирдсон шанцай, вандуйны навч, салатны ногоон навчаар дамжин халдварладаг тул жимс, ногоог сайтар угаах, хальслах, навчит ногооны гаднах давхаргыг авах, түүхий ус уухгүй байх, бохирдсон гол, цөөрөмд орохгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатайг анхааруулжээ. Халдварт судлаачдын мэдээлснээр, усны бохирдол ихтэй Улаанбаатар хотод энэ намар уг халдвар гарах магадлал өндөр байгааг онцолсон байна.