Н.Түвшинбаярын Ерөнхийлөгчид илгээсэн уучлалын захидлын мэдээллийг няцаав
2026-08-101min

Олимпын аварга Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уучлал хүссэн захидал илгээсэн гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар няцаажээ. Түүнийг 2022 онд найзыг нь зодож амь насанд нь хохирол учруулсан хэргээр 16 жилийн хорих ял оноосон.
Сүүлийн өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс уучлал хүссэн захидал илгээсэн гэх мэдээлэл гарсан юм. Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ мэдээллийг няцааж, албан ёсоор ямар нэгэн захидал ирээгүй бөгөөд Ерөнхийлөгч түүнийг уучлах гэж байгаа тухай мэдээлэл ташаа болохыг мэдэгдлээ.
Н.Түвшинбаяр нь өөрийн найз, Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулан, улмаар амь насанд нь хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна. 2022 оны зургаадугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 16 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
