Профессор Х.Тамирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо

2026-08-111min
Профессор Х.Тамирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар профессор Х.Тамирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томилсон бөгөөд тэрээр боловсрол, хөдөлмөрийн салбарт 29 жил ажилласан туршлагатай.

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар доктор, профессор Х.Тамирыг томиллоо. Тэрээр тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан юм.

Х.Тамир нь 1997 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Урлал, техникийн багш мэргэжлээр бакалавр, 1999 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Инженерийн зураг зүй чиглэлээр магистр, 2008 онд Боловсрол судлалын чиглэлээр доктор (Ph.D) зэрэгтэй төгссөн.

2012 онд ШУТИС-ийн дэд профессор, 2025 онд профессор цол хүртсэн байна.

Тэрээр 1999 оноос Шинжлэх ухаан, технологийн их сургуульд багш, дэд профессор, профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж, 2014–2022 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, 2022–2024 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын газрын дарга, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт удирдах албан тушаал хашиж байв.

Мөн 2026 оны 3 дугаар сараас Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга, 2026 оны 5 дугаар сарын 1-нээс тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Х.Тамир нь боловсрол судлал, боловсролын удирдлага, инженерийн зураг зүй, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн уялдаа чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд боловсрол, хөдөлмөрийн салбарт багш, судлаачаас төрийн захиргааны удирдах албан тушаал хүртэл 29 жил ажилласан туршлагатай юм.