Өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

2026-08-131min
Өглөөний цай уухгүй байх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
Өглөөний цай уухгүй байх нь биеийн жинг барихад нөлөөгүй ч ходоод гэдэсний өвчлөл, ой санамж муудах эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн зүрхний шигдээсийн эрсдэл 27 хувиар ихэсдэг байна.

Зарим эмэгтэйчүүд хоолны дэглэм барих зорилгоор өглөөний цай уухгүй байх нь түгээмэл тохиолддог. Гэвч судалгаагаар өглөөний цай уухгүй байх нь биеийн жинг барихад онцгой нөлөөгүй болох нь тогтоогдсон байна. Харин илчлэг багатай, зөв хүнсийг өглөөний цайнд хэрэглэх нь биеийн жинг тогтмол хадгалахад эерэг нөлөө үзүүлдэг. Удаан хугацаанд өглөөний цай уухгүй байх нь ходоод, гэдэсний өвчлөл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд ой санамж муудах шалтгаан болдог. Ходоод гэдэсний асуудал болон ой санамж муудах нь өдрийн бүтээмжийг бууруулдаг. Мөн өглөөний цай уудаггүй эрчүүдийн зүрхний шигдээсийн эрсдэл тогтмол өглөөний цай уудаг эрчүүдээс 27 хувиар их байгааг судалгаагаар тогтоожээ. Өдөр тутмын амьдралдаа илүү бүтээмжтэй, үр бүтээлтэй байхыг хүсвэл өглөөний цайг тогтмол уухыг зөвлөж байна.