Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу ОХУ-д албан томилолтоор ажиллалаа. Тэрбээр томилолтын үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд сүүлийн 48 цагийн хугацаанд ОХУ-аас нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 шатахуун улсын хилээр орж ирсэн гэж мэдэгдэв. Энэ нь Монгол Улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн шатахууны нөөцтэй тэнцэж байна. Мөн өдрийн байдлаар 42 вагон буюу 2520 тонн шатахуун нэмэлтээр орж ирж байгаа аж. Шатахуун түгээх станцууд руу хангалт эхэлсэн бөгөөд шатахууны хангамж хэвийн, тогтвортой болох хүлээлттэй байна. Үүний улмаас маргаашаас Улаанбаатар хотод түр хугацаагаар мөрдөгдөж байсан 50К, тэгш сондгойгоор шатахуун олгох зохицуулалтууд цуцлагдах юм.
ОХУ-аас шатахуун нийлүүлэлт нэмэгдэж, Улаанбаатар хотын шатахууны хязгаарлалт цуцлагдана


Сэтгэгдэл