ЭМД-ын сангаас зарцуулсан 35 сая төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
2026-08-141min

Эрүүл мэндийн даатгалын сангаас 64 иргэнд зарцуулсан 35 сая 496 мянган төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, санг хохиролгүй болголоо.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны наймдугаар сарын 06-13-ны өдрүүдэд 64 иргэнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 35 сая 496 мянган төгрөг зарцуулсан байна. Энэхүү зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүрэгтэй юм. Энэ журамд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын байгууллага хохирлыг нөхөн төлүүлж байна.
