Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт соёлын зориулалтаар идлэг шонхор шувуу барих зөвшөөрлийг цуцаллаа. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсэг нь холбогдох хуулийн байгууллагын хяналт дор захирамжийг Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал суманд байрлаж байсан 9 отгийн гадаадын иргэдэд танилцуулан, отгуудыг буулган, буцааж байна.
Мөн Бууцагаан суманд арабууд идлэг шонхор барих явцад машинтай хүн дайрч хөнөөсөн хэрэг гарсан тул дахин ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвшөөрлийг цуцалжээ.


Сэтгэгдэл