Нийгэм

Бэлчээрийн даацын судалгаагаар нутгийн талаас илүү нь хэтэрсэн үзүүлэлттэй байна

Бэлчээрийн даацыг тооцоолсон судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй байгааг тогтоожээ. Харин 29.8 хувьд даац 1-3 дахин, 8.3 хувьд 3-5 дахин, 9.1 хувьд олон дахин хэтэрсэн байна.

Энэ нь ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрсэн байгааг илэрхийлж байна. Аймгийн хэмжээнд авч үзвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим сум, мөн Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын нутгууд зуншлага оройтсон, гандуу болон гантай нөхцөлтэйгээс даац олон дахин хэтэрсэн байна.

Сэтгэгдэл