Бэлчээрийн даацыг тооцоолсон судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй байгааг тогтоожээ. Харин 29.8 хувьд даац 1-3 дахин, 8.3 хувьд 3-5 дахин, 9.1 хувьд олон дахин хэтэрсэн байна.
Энэ нь ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрсэн байгааг илэрхийлж байна. Аймгийн хэмжээнд авч үзвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим сум, мөн Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын нутгууд зуншлага оройтсон, гандуу болон гантай нөхцөлтэйгээс даац олон дахин хэтэрсэн байна.


Сэтгэгдэл