“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөгийг 2026 оны 9 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчдын танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллагууд оролцоно.
Иргэдэд хувьцааны данс нээх, нотариатын зөвлөгөө өгөх, 1072 хувьцаатай холбоотой бүх талын мэдээллийг нэг дор цогцоор хүргэх зорилготой юм.


Сэтгэгдэл