Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл 2024 оны есдүгээр сарын 3-ны 09:00 цагт эхэлж, есдүгээр сарын 11-ний 23:59 цагт дуусна. Энэхүү бүртгэлд түр оршин суух хаягтай, нэгдүгээр шатны цахим бүртгэлд хамрагдаагүй хүүхэд хамрагдах боломжтой юм.
2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 1,407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд 2-5 насны 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар бүртгүүлжээ. Тэдний дотор нийслэлийн хэмжээнд ойролцоогоор 119 мянган хүүхэд цэцэрлэгт бүртгүүлсэн байна.


Сэтгэгдэл