Улаанбаатарт анх удаа шөнийн марафон зохион байгуулагдана

2026-09-041min
Улаанбаатарт анх удаа шөнийн марафон зохион байгуулагдана
Есдүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод анхны шөнийн марафон болно. Гүйлтийн төрөлд 5, 10, 21 км багтаж, 16-аас дээш насны иргэд оролцох боломжтой.

Есдүгээр сарын 26-ны Бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг зохион байгуулахаар болжээ. Шөнийн марафон нь ихэвчлэн нар жаргасны дараа, 20:00-00:00 цагийн хооронд явагддаг гүйлтийн арга хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, оролцогчид үдээс хойшх хугацаанд гүйх бөгөөд энэ удаад 5 км, 10 км, 21 км гүйлтийн төрлүүдээр зохион байгуулагдах юм.

Гүйлтийн арга хэмжээнд 16 ба түүнээс дээш насны иргэд оролцох боломжтой бөгөөд тэдний бүртгэлийн хураамж 29,000-100,000 төгрөг байна. Марафоны үеэр авто зам дээр гүйлт явагдахаас гадна амьд тоглолт, хотын гэрэл гэгээ, шөнийн уур амьсгал, хөгжим, DJ үзүүлбэр болон соёл урлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар ерөнхий зохион байгуулагчаар хариуцан зохион байгуулах гэж байна.