Өмнөговь, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр бороо орж, салхи ширүүснэ

2026-09-061min
Өмнөговь, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр бороо орж, салхи ширүүснэ
Өнөөдөр Өмнөговь, Дорноговь, Дорнодын өмнөд нутгаар ахиу хэмжээний бороо орж, салхи ширүүсэх тул аянга цахилгаан, мөндөр, үер усны эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Өмнөговь, Дорноговь, мөн Дорнодын өмнөд хэсгээр ахиу хэмжээний бороо орж, салхи шуургатай байх тул аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй байх төлөвтэй байна. Сүхбаатарын ихэнх сумд, Хөвсгөл, Архангайн зарим сумдаар 0.0-1.4 мм бага хэмжээний бороо орох бол Өмнөговь, Дорноговь, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орох юм. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрч ширүүсэж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрэх төлөвтэй байна.

Агаарын температурын хувьд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг хэсэг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус дулаан байх юм. Их нууруудын хотгор, говийн баруун хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Багануур орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар хотод агаарын температур +6 градус, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байсан бөгөөд даралт өдөртөө тогтвортой байна.