Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монгол Улсаа төлөөлөн үндэсний спортын 28 төрөлд 135 тамирчин оролцож байна.
Киргиз кураш болон Ираны Пахлавани бөхийн төрөлд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ, аймгийн арслан Б.Бат-Орших, мөн Алыш, Хабсагай бөхийн төрөлд аймгийн арслан М.Баасанжав нар тус тус хос хүрэл медаль хүртлээ.
Үүнээс гадна Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерсын цэнхэр бүсний М2 ангилалд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин, аймгийн хурц арслан Н.Баттүвшин Опен жинд алт, +100 кг жинд мөнгөн медаль хүртсэн юм.


Сэтгэгдэл