Ирэх 10 хоногт нутгийн зарим хэсгээр бороо орж, салхи ширүүснэ

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, ирэх 10 хоногт нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орох төлөвтэй байна.
2026 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвд хур тунадас тавих байршлыг өдрөөр нь ингэж ангилжээ: 07-нд Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, 08-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 09, 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метрийн хурдтай, харин 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газарт, 12, 16-нд зарим газарт секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Агаарын температурын хувьд шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүн байх бөгөөд Дархадын хотгороор -1…-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…+2 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +10…+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
Өдөртөө Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна. 14-16-нд дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвт хур тунадас орохгүй байна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метрийн хурдтай, харин 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүсэхээр байна.
Агаарын температур шөнөдөө +3…+8 градус, Яармаг, Сонгиноны орчмоор -2…+3 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна. 14-16-нд дулаарна.
