Өлзийт суманд сэргээгдэх эрчим хүчний худгийг ашиглалтад оруулжээ

Баянхонгор аймгийн Өлзийт сумын малчин Э.Жамъяндондог сумандаа анх удаа сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдсэн худгийг ашиглалтад оруулжээ. Энэхүү худгаас усан хангамж авах систем нь бензин шатахууны шаардлагагүйгээр ажиллаж, мал сүргийг услах зардлыг бууруулж байна.
Э.Жамъяндондог нь барилгын инженер мэргэжилтэй, 30 нас хүрээгүй залуу бөгөөд хийж бүтээсэн, туулсан туршлага нь наснаасаа илүү аж төрлийн чадварлаг нэгэн юм.
Тэрээр сум болон орон нутгийнхаа үхрийн фермийг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилго тавин ажиллаж, гарын ур дүй болон инженерийн сэтгэлгээгээрээ энэхүү худгийн суурилуулалтыг өөрийн гараар угсарч шийджээ.
Цаашид Өлзийт сумаа болон Баянхонгор аймгийг монгол орны хэмжээнд нэр хүндтэй үхрийн фермийн бүс нутаг болгож, улсад танигдсан фермер болох зорилготой байна.
