Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө

2026-09-101min
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөлөө
УИХ болон улс төрийн намууд зэрэг олон байгууллага есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, гашуудлын ёслол зохион байгуулав.

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийн хүрээнд УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар болон иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолын үеэр хүндэт харуул үйлчилж, үлээвэр хөгжмийн хамт олон гашуудлын ая эгшиглүүлсэн юм. Ёслолын төгсгөлд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэв.

Улсын Их Хурлаас 1996 онд баталсан 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарласан билээ.