БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас 2023 оны наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар олон улсын хэмжээнд гэмт хэрэг үйлдсэн гэж эрэн сурвалжилж буй 110 гадаад улсын иргэн тус улсад оршин сууж байгааг мэдээлсэн байна. Тэднээс 17 нь Монгол Улсын иргэн байна. Монгол Улсын цагдаагийн байгууллага Интерполын шугамаар БНСУ-тай хамтран гадаадад оргон зугтсан этгээдүүдийг тогтоох, баривчлах, хууль ёсны дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэ жил гадаад улс орнуудаас 37 этгээдийг илрүүлж, Монгол Улсад авчирсан бөгөөд тэднээс 16 нь БНСУ-аас ирсэн хүмүүс юм. Эргэх холбоотой яллагдагчдад хамаарах мөрдөн шалгах ажиллагаа одоогоор үргэлжилж байна. Ирэх хугацаанд Интерполын шугамаар БНСУ-д эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг солилцох, баривчлах болон шилжүүлэн авах ажлыг Монгол Улс болон БНСУ-ын Интерполын байгууллага хамтран тогтмол хэрэгжүүлнэ гэж мэдээлэв.
Интерполоор эрэн сурвалжилж буй 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна


Сэтгэгдэл