Эдийн засаг

Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 2026 онд 9400-гаар нэмэгдэв

Үндэсний Статистикийн хорооноос 2026 оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг өнөөдөр танилцууллаа.

Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн 59.4 хувийг эзэлж байна.

Арилжааны банкууд болон Монголын Ипотекийн Корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2026 оны эхний зургаан сард 12.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Энэ 12.3 их наяд төгрөгийн зээлийг гурван ангилалд хувааж байна. Үүнд: 97.6 хувь буюу 12.1 их наяд төгрөгийг хэвийн зээл, 1.5 хувь буюу 188.4 тэрбум төгрөгийг анхаарал хандуулах зээл, 0.9 хувь буюу 108.4 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлж байна.

Ипотекийн зээлдэгчдийн тоо 2026 оны долоодугаар сарын эцэст 136.8 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 9.4 мянгаар буюу нэг жилийн дотор 9400 иргэн нэмэгдсэнээр ипотекийн зээлд хамрагдсан байна.

Сэтгэгдэл