Монгол Улсын нэрт төр, нийгмийн зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал болон бусад албаны хүмүүс, төрөл төрөгсөд нь Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөн мэндэлсний ойг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “ХХ зууны Монголын хөгжлийн бахархалт түүхийг бүтээхэд онцгой үүрэг, гавьяа гүйцэтгэсэн түүхэн хүн, үндэсний ой санамжид мөнхөрч буй эх оронч удирдагч бол Юмжаагийн Цэдэнбал юм. Монголын ард түмэн түүнийг ХХ зууны манлай төрийн зүтгэлтэн хэмээн өргөмжилсөн” гэж онцлов.
Мөн тэрбээр “Цэдэнбалын амьдралын 75 жил нь эгэл энгийн, хөдөлмөрч бүтээлч хувь хүний түүх төдийгүй түүхэн цаг үеийн улс төрийн зүтгэлтэн, эх оронч удирдагчийн гавьяан дээр тулгуурласан сургамжит түүх юм” гэв.
Юмжаагийн Цэдэнбал Монгол Улсыг удирдах үйлсэд 44 жил тасралтгүй хүчин зүтгэсэн билээ.


Сэтгэгдэл