Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах болон татвараас чөлөөлөх харилцааг зохицуулдаг.
Одоогийн байдлаар бизнесийн зориулалттай бус, иргэний амьдрах зориулалттай орон сууцыг орон нутагт тоо хязгаарлалгүй, нийслэлд 2 ширхэгийг татвараас чөлөөлдөг. Харин бүх авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хувь хэмжээгээр (0.6-2.0 хувь) татвар ногдуулж байна.
Сүүлийн жилүүдэд авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь иргэний ахуйн хэрэглээний чухал хэсэг болон орон сууцны нэгэн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болжээ.
Олон улсын татварын тогтолцоонд иргэний ахуйн хэрэглээний үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс ялган, татвар ногдуулах буюу татвараас чөлөөлөх зарчмыг баримталдаг.
Иймээс иргэний өмчлөлийн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний нэгийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатар боловсруулжээ. Тус хуулийн төсөлд олон нийт санал өгөх боломжтой байна.
Санал өгөх холбоос: https://d.parliament.mn/tusul/c21ba094-9bec-407a-bc73-c125c29a0d21


Сэтгэгдэл