Боливийн Юнгасын ойд амьдардаг жижиг биетэй зэрлэг муурыг эрдэмтэд “Leopardus tilcayo” хэмээн нэрлэж, шинжлэх ухаанд урьд өмнө бүртгэгдээгүй шинэ зүйл болохыг тогтоожээ. Энэхүү амьтныг нутгийн иргэд “Тилкайо” гэж дууддаг байна.
“Тилкайо” муурын биеийн урт ойролцоогоор 46 сантиметр, жин нь 1.4 килограмм хүрдэг бөгөөд энэ нь гэрийн дундаж муурнаас ч жижиг хэмжээтэй юм.
Судлаачид 38 муурын геномыг харьцуулан шинжилсний үндсэн дээр “Тилкайо” нь бусад муураас генетикийн хувьд өөр зүйл болохыг баталжээ.
Энэхүү муурын талаарх эхний мэдээлэл 2016 онд судлаач Паола Ногалес-Аскаррунаас ирсэн бөгөөд тэр үед нутгийн нэг гэр бүл зулзага байхад нь олж гэрийн тэжээвэр амьтан болгон өсгөж байсан ч хожим түүнийг зэрлэг амьтан болохыг мэдэн “Senda Verde” амьтан хамгаалах төвд шилжүүлсэн байна.
Генетикийн судалгаагаар “Тилкайо” бусад барын муураас ойролцоогоор 1.4 сая жилийн өмнө хувьслын шугамд салсан болохыг тогтоожээ. Одоогоор уг амьтны амьдралын хэв маяг, тархац, тоо толгойн талаар хангалттай мэдээлэл цуглаагүй байгаа юм.


Сэтгэгдэл