Эрүүл мэнд

Улирлын томуугийн вакцинжуулалт 49 хувийн хамралттай үргэлжилж байна

2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн 245,108 хүн улирлын томуугийн эсрэг вакцинд хамрагдаад байна. Вакцинжуулалтын хамралт нийт 49 хувьд хүрсэн байна.

Нийслэлд томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 53.8 хувьтай байгаа бол орон нутагт 42.3 хувьтай байна. Нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрхан дүүрэг 67.0 хувь, Хан-Уул дүүрэг 62.5 хувь, Багахангай дүүрэг 57.6 хувийн хамралттай байна. Харин орон нутагт Сэлэнгэ аймаг 58.6 хувь, Дорноговь 58.3 хувь, Архангай 56.9 хувь, Ховд 54.4 хувь болон Орхон 52.4 хувийн хамралттай байна.

Нийслэлийн хэмжээнд зургаан сараас нэг насны хүүхдийн томуугийн вакцинжуулалтын хамралт 22.4 хувь, 1-2 насных 21.9 хувь, 3-6 насных 61.3 хувьтай байна.

Эрүүл мэндийн байгууллагаас томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэхээс өмнө хүүхэд болон гэр бүлийн гишүүдийг улирлын томуугийн эсрэг вакцинд хамруулахыг зөвлөж байна. Иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулж, томуугийн улирлыг угтан аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа нь чухал байгааг онцолжээ.

Сэтгэгдэл