Цахим орчинд мал, мах болон тугалтай хямд үнээр олноор нь зарна гэсэн хуурамч зар мэдээллийг ашиглан иргэдийг залилсан этгээдийг Баянгол дүүргээс баривчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг этгээд нь 600 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд энэ хэрэгт холбогдох шалгалт үргэлжилж байна.
Шүүхийн захирамжаар тухайн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Иргэдэд Цагдаагийн ерөнхий газраас цахим орчинд байршуулсан хэт хямд үнэтэй бараа бүтээгдэхүүний зар мэдээлэлд болгоомжтой хандаж, худалдан авалтын урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс өмнө мэдээллийн үнэн зөвийг сайтар нягталж байхыг анхаарууллаа.


Сэтгэгдэл