Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй тухай мэдээлэл ирсэн тул иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс сэрэмжлүүлэг гаргав.
Иргэдэд төв талбай болон хүн олноор зорчдог газраас холдохгүй байх, хүрээлэнгийн зах болон ойр орчмын мод буттай, хүн цөөнтэй хэсгээр зорчихгүй байхыг зөвлөжээ.
Түүнчлэн хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, баавгай болон бусад зэрлэг амьтан харагдсан тохиолдолд ойртож зураг авах, үргээх эсвэл хооллох зэрэг үйлдэл хийхгүй байхыг анхааруулсан байна.
Баавгайг харсан тохиолдолд аюулгүй зайнаас холдох болон холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх шаардлагатайг онцолжээ.
Иргэдийг өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл