Нийгэм

Авто замын боомтоор хууль бусаар ховор амьтны эвэр хил нэвтрүүлэхийг завджээ

2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад Авто замын боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдсан тухай мэдээлэл бүртгэгджээ.

Иргэн “Н” нь Монгол Улсын хилээр том оврын тээврийн хэрэгслээр 18 тонн сонгино тээвэрлэн нэвтрэх явцдаа, дэлхийн устаж болзошгүй ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөхөнгийн эврийг ачаан дунд нууцаар хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдсон нь тогтоогдсон байна.

Шалгалтын үеэр 19 хайрцагт савласан нийт 3260 ширхэг буюу 677 килограмм бөхөнгийн эвэр илэрчээ. Хэргийг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдэд ховор амьтан агнах, тээвэрлэх, худалдан авах, борлуулах болон хилээр нэвтрүүлэх хууль бус үйлдлийг анхааралдаа авч мэдээлэхийг 102 болон 7019-1070 тусгай дугаарын утсанд хандахыг уриалж байна.

Сэтгэгдэл