Ургац хураалтын үеийн шатахууны хангамжийг тогтворжуулах зорилгоор 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулсан байна. Одоогоор 350 тонн дизель түлшийг татан авч, нөөцөлжээ. Мөн шатахуун импортлогч нэгэн аж ахуйн нэгжтэй дамжуулан, литр тутмыг 4960 төгрөгөөр 1000 тонн дизель түлш нийлүүлэх зээлийн гэрээ байгуулсан байна. Үүний хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалагч 83 иргэн, аж ахуйн нэгжид нийт 130 тонн дизель түлш олгосон ажээ. Дотоодын үйлдвэрлэл, хүнсний хангамжийг тогтворжуулах үүднээс 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Ургац хураалтын шатахууны нөөцийг нэмэгдүүлэх гэрээ байгууллаа


Сэтгэгдэл