Баавгайн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан Боловсролын яамнаас цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад ойрын өдрүүдэд хүүхдүүдийг нийтээр нь аялал, зугаалгад авч явахгүй байхыг зөвлөжээ.
Мөн эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар анхааралтай байж, хүүхдийг ганцааранг нь гадаа тоглуулахгүй, ой мод болон хүн багатай газраар явуулахгүй байхыг зөвлөсөн байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн хараа хяналтыг сайтар хангаж, тэдний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихыг Боловсролын яамнаас анхааруулжээ.


Сэтгэгдэл