Нийгэм

10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15 хүртэл даац хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг зогсооно

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2026 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсооно гэж мэдээлэв.

Энэ шийдвэрийг хүйтэн сэрүүний улирал эхэлж, газрын хөрс болон далангийн өнгөн хэсгийн үер, мөс хөлдсөнөөс авто замын ачаа даах чадвар болон бат бэх нь буурсантай холбон тайлбарлав.

Тээвэрлэлтийг “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025” стандартын 5.2 дахь заалтын дагуу зохицуулж байгаа билээ.

Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэж авто зам, замын байгууламжид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг холбогдох хуулийн дагуу ногдуулна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд даац хэтрүүлэн ачаа тээвэрлэхгүй байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл