Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү, бизнес эрхлэгч Доналд Трамп Жуниорыг албан ёсоор хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж, тэр дундаа хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарын хамтын ажиллагаанд шинэ боломжийг нээх талаар санал солилцсон байна.
Мөн харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх боломжийг судалжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, уг уулзалт нь Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг эдийн засгийн суурьтайгаар өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үнэлэгдэж байна.
Монгол, Америкийн харилцаа улс төр, дипломат харилцаанаас гадна худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааны чиглэлд тэлэх боломжтой бөгөөд хувийн хэвшлийн оролцоо энэ харилцааны хөгжилд гол үүрэг гүйцэтгэнэ.


Сэтгэгдэл