Эдийн засаг

2026 оны Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Япон улс тэргүүлжээ

Дэлхийн эдийн засгийн форум 2026 оны Аялал жуулчлалын хөгжлийн индекст Япон улс тэргүүлжээ. Уг индексийг аялал жуулчлалын бодлого, таатай орчин, нөөц боломж, тогтвортой хөгжил, дэд бүтэц, үйлчилгээ гэсэн таван бүлэг, нийт 17 тулгуур үзүүлэлтээр үнэлжээ. Япон 5.27 оноо авч тэргүүлсэн бол АНУ 5.23, Испани 5.22 оноотой удаалсан байна. Шилдэг найман улсад Австрали, Франц, Герман, Их Британи, Хятад улс багтаж, 5-5.18 оноо авсан байна.

Аялал жуулчлалын хөгжлийн үзүүлэлтээр хамгийн хурдтай сайжирч буй орнуудын жагсаалтыг Албани, Вьетнам (6.3 оноо), Лаос (6.1 оноо) улс тэргүүлжээ. Мөн Катар, Малайз, Тайланд, Филиппин, Марокко орнууд удаалсан байна.

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын “World tourism barometer” судалгаагаар Монгол Улс цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт, өсөлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 орны нэгээр шалгарч, Азийн болон Номхон далайн бүс нутагт эхний тавд жагсажээ. Гэвч Дэлхийн эдийн засгийн форумаас нарийн хэмждэг индексээр Монгол Улс шилдгийн тоонд багтсангүй.

Сэтгэгдэл