Азийн наадмын жүдогийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монголын Кадирбекийн Ёолк алтан медаль хүртлээ. Энэ төрөлд 20 жүдоч оролцсон бөгөөд 26 настай К.Ёолк эхний тойрогт Афганистаны Хикматуллах Рахмани, Тажикистаны Нурали Эмомали, Казахстаны Гусман Кыргызбайев нарыг дараалан ялсан.
Алтан медалийн төлөөх барилдаанд К.Ёолк Абдурахим Нутфиллоевыг буулган авчээ. Ингэснээр тэрбээр энэ удаагийн Азийн наадмаас Монголын багийн анхны алтан медалийг хүртсэн бөгөөд улсын нийт 27 дахь алтан медалийн эзнээр тодорч байна.
Мөн К.Ёолк бол жүдогийн төрлөөр Азийн наадмаас алтан медаль хүртсэн найм дахь тамирчин юм. Өмнө нь энэ амжилтыг Х.Болдбаатар, Х.Эрдэнэт-Од, Д.Нямхүү, Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, М.Уранцэцэг, Д.Төмөрхүлэг нар гүйцэтгэсэн билээ.


Сэтгэгдэл