2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 1-ний 09:00 цагаас эхэлж, 11 дүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудасны системээр явагдах бөгөөд шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглах шаардлагатай. Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгэлд ашигласан и-мэйл хаяг руу илгээгдэнэ.
Шалгалтад бүртгүүлэхдээ 3х4 хэмжээтэй цээж зургийг электрон файлаар оруулах ёстой бөгөөд шаардлага хангаагүй зургийг бүртгэлээс хасах болно.
Элсэлтийн шалгалтанд монгол хэл бичиг, англи хэл, орос хэл, математикаас гадна физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал зэрэг хичээлээс 2 ба түүнээс дээш хичээлийг сонгон бүртгүүлэх боломжтой.
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20,000 төгрөг бөгөөд бүртгэлийн хугацаанд шалгалтаа сонгон төлбөрөө төлсөн байж бүртгэл баталгаажина.
Хөгжлийн онцлогтой иргэд холбогдох бичиг баримтаа, тухайлбал өргөдөл ба эмчийн магадалгааг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх шаардлагатай.
Энэхүү бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс авна уу.


Сэтгэгдэл