Нийгэм

Аж үйлдвэрийн сайд Г.Дамдиннямаа шатахууны хомсдлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө

Агаарын бохирдлыг бууруулах, шатахууны хангамжийг сайжруулах талаар Аж үйлдвэрийн яам, Эрчим хүчний бодлогын асуудал хариуцсан сайд Г.Дамдиннямаас сэтгүүлчдийн асуултад хариулт авлаа.

Тэрбээр Засгийн газар шууд бензин, дизель түлш борлуулаагүй бөгөөд хувийн аж ахуйн нэгжүүдэд шатахуун нийлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж байгаа гэв. Ойрын хэд хоногт шатахууны хомсдол буурах хандлагатай байгаа ч 10-р сард нөхцөл байдал хэр хөдлөх нь тодорхойгүй байна гэж мэдээлэв.

Өмнө нь нийслэл хотод өдөрт 1000 тонн шатахуун нийлүүлж байсан бол сүүлийн үед энэ хэмжээ 1700-1800 тонн хүрч байгаа ч хэрэгцээг бүрэн хангахгүй байгааг онцоллоо. Шатахуун түгээх станцууд өдөрт нэг удаа цэнэглэдэг байсан бол одоо 2-3 удаа цэнэглэж байж хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна.

Мөн шөнийн цагаар шатахуун гаргахгүй байгаа ШТС-уудыг тогтмол шалгаж, зөрчил гаргасан газруудыг торгож буй талаар мэдэгдлээ. Сайд “Намайг эсвэл Засгийн газрыг огцруулснаар шатахууны асуудал сайжирна гэж үзвэл тийм зүйл болоогүй цагт бид шийдвэрээ тодорхойлох шаардлагатай” гэжээ.

Сэтгэгдэл