Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй болон эрх нь түр түдгэлзүүлсэн үндэсний бөхийн тамирчдын жагсаалтыг танилцууллаа.
Жагсаалтад нийт 29 үндэсний бөхийн тамирчин багтсан бөгөөд 22 тамирчин эрх хасах шийтгэлтэй, долоон тамирчны эрх түр түдгэлзүүлсэн байна. Тамирчдын овог, нэр, зөрчлийн төрөл, эрх хасах хугацаа, шинжилгээ авсан өдөр, эрх сэргэх огноо болон шийдвэр гаргасан байгууллага, холбогдох тайлбарыг жагсаалтад оруулжээ.
Эрх түр түдгэлзүүлсэн тамирчдын хувьд үр дүнгийн удирдлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ статус нь допингийн эсрэг дүрмийн зөрчлийг эцэслэн тогтоож, эрх хасах шийтгэл оногдуулсан гэсэн утгыг илэрхийлэхгүй байна.


Сэтгэгдэл