Нийгэм

Ц.Ананд 12 настайдаа шатрын спортоор мастер цол хүртжээ

Ц.Ананд 12 насандаа Монголын шатрын холбооны цол, зэрэг олгох журамд зааснаар дотоодын рэйтингээс 2100, гадаадын рэйтингээс 2200 оноог тус тус давуулж, шатрын спортын мастер /National Master/ цол хүртжээ.

Тэрбээр өсвөрийн дэлхийн аварга, азийн аварга цолуудтай бөгөөд өсвөрийн шатрын тэмцээнүүдээс дөрвөн төрөлд алт авсан амжилттай тамирчин юм. Олон улсын чансааны өндөр үзүүлэлттэйгээр шатрын спортод амжилт гаргаж байна.

Сэтгэгдэл