Онцлох мэдээ

Багш нарын цалинг шат дараатай нэмнэ

2023 оны мэдээллээр Монгол Улсын бүх шатны боловсролын байгууллагад 56,800 үндсэн багш ажиллаж байгаа аж.

Үүнээс 10,298 багш нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэгт, 39,126 багш ерөнхий боловсролын сургуульд, 2,163 багш техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад, 5,266 багш дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Судалгаагаар сургуулийн өмнөх боловсролын нэг багшид дунджаар 25 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг багшид 21 хүүхэд ногдож байгаа хэвээр байгаа ч бодит байдалд энэ тоо хоёр дахин нэмэгдэж, нэг ангид дунджаар 45-55 хүүхэд суралцаж байна.

Монгол Улсад багш нар цалин бага, ачаалал ихтэй тул мэргэжлээрээ бус хар бор ажил эрхэлж, гадаад руу шилжих хандлага нэмэгдэж, багшийн хомсдол үүссэн байна.

2023 оны энэ үед багш нар 3.5 сая төгрөгийн цалин хүсэж, ажил хаялт болон суулт зохион байгуулсан боловч Засгийн газраас 2026 оны нэгдүгээр сараас багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх, мөн 2023 оны арваннэгдүгээр сараас 26 хувиар нэмэх амлалтыг өгсөнөөр ажил хаялт зогсоод байна.

Одоогийн байдлаар багш нар шинэ ажилчид Нийслэлд 2,948,000 төгрөг, аймагт 3,244,000 төгрөг, суманд 3,541,000 төгрөгийн цалин авдаг байна.

20-иос дээш жил туршлагатай багш нарын цалин Нийслэлд 3,541,000 төгрөг, аймагт 3,838,000 төгрөг, суманд 4,135,000 төгрөг байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс энэ цалин 26 хувиар дахин нэмэгдэх юм.

Засгийн газар баялаг дахь 670 гаруй тэрбум төгрөгийг багш нарын цалинг нэмэхэд зарцуулах бөгөөд төсөвт тодотголыг сунгаж, хэмнэсэн хөрөнгөөр цалинг нэмэхээр төлөвлөж байна.

Гэсэн хэдий ч төсөвт тодотгол одоог хүртэл батлагдаагүй бөгөөд арваннэгдүгээр сарын 1-ний дөхөж буй энэ үед шийдэл гараагүй байна.

Сэтгэгдэл