Спорт

Грект болсон өсвөр үе, залуучуудын самбо бөхийн ДАШТ-нд Монгол тамирчид медаль хүртэв

Грек Улсад өсвөр үе, залуучуудын самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 46 кг-ын жинд Энх-Амгалангийн Мөнх-Алдар, 59 кг-д Гантулгын Анужин, 72 кг-д Жадамбаагийн Дэлгэр алтан медаль хүртлээ. Мөн 50 кг-д Батхүүгийн Баянбилэг болон 65 кг-д Пүрэвийн Нандинцэцэг мөнгөн медаль авсан байна. Харин 44 кг-д Батмөнхийн Пүрэвбаяр, 53 кг-д Ганбатын Алтанбагана, 65 кг-ын жинд Ганхуягийн Энхжин, 79 кг-д Баясгалангийн Сайханбилэг, 88 кг-д Даваа-Очирын Чингүнжав хүрэл медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл