Шатахууны шуурхай штабаас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрлах шатахуун түгээх станцуудын ачаалал, борлуулалт болон олголтын нэгдсэн мэдээллийг танилцууллаа.
Баянгол дүүрэгт байрлах бүх дурдагдсан шатыг шатахуунтай болон олгож байгаа гэж мэдэгдсэн байна. Тухайлбал, “Эх нялхас” Магнай трейд, 3-4 хорооллын эцсийн Тэс, ГССҮТ-н урд талын М-Ойл, Гранд плазагийн уулзварын Сод Монгол зэрэг станцууд шатахуун нийлүүлэлт хэвийн байна.
Баянзүрх дүүрэгт зарим станцууд ачаалалтай ч шатахуун олгож байгаа бөгөөд Нарантуулын зүүн урд байрлах Шунхлай ШТС, Гор газ болон Монсуль ШТС зэрэг шатахуун түгээх станцууд хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
Сүхбаатар дүүргийн шатахуун түгээх станцуудын хувьд ихэнх нь ачаалалтай байгаа ч шатахуун борлуулалт хэвийн гүйцэтгэж байна. Урбаникийн уулзварын Сод Монгол болон Энхтайвны гүүрний баруун талын Петровис зэрэг станцууд шатахуун олгож байна.
Хан-Уул дүүрэгт Энхтайвны гүүрний доод талын Петровис, Нисэх тойрог дахь Супер-92, Мишээл уулзварын баруун талын Петровис зэрэг станцууд шатахуун олгож байгааг мэдээллээ.
Чингэлтэй дүүргийн шатахуун түгээх станцуудыг үзэхэд Тасганы овооны уулзварын урд талын Петровис, Шунхлай, Супер-92 шатууд шатахуун олгож байгаа бөгөөд Баянбүрдийн уулзварын М-Ойл болон 32-ын тойргийн Шунхлай станцууд ачаалалтай ч шатахуун олгож байна.
Сонгинохайрхан дүүрэгт байрлах 21-р хорооллын хойд талын Сод Монгол, Дедогийн Магнай трейд шатахуунтай байгаа бол 5-н шарын Petroleum болон ТЭЦ 4-н уулзварын Шунхлай станцууд ачаалалтай ч шатахуун олгож байна.


Сэтгэгдэл