Йордан улсын Амман хотод мастеруудын сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд 50 орны ахмад тамирчид оролцож байгаа бөгөөд эхний медальтнууд тодорчээ.
-100 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Анхбаяр мөнгөн медаль хүртсэн бөгөөд энэ нь түүний мастерсын ДАШТ-ээс авсан тав дахь медаль болж байна.
Ц.Анхбаяр нь ахмад тамирчин, улсын начин бөгөөд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээний тамирчин юм.
“Амман-2026” мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдөж байна.


Сэтгэгдэл