Ерөнхий боловсролын сургуулийн дунд ба ахлах ангийн сурагчдын тоо 2030 он хүртэл өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд хүүхдийн тоо ойрын 2-3 жилд оргилдоо хүрэх хандлагатай байна. Үүнтэй холбогдуулан сургуулийн болон боловсролын дэд бүтцийн өргөтгөл, сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгө оруулалтыг төлөвлөх шаардлага үүссэн байна.
Улаанбаатар хотод сургуулиудын ачаалал өндөр байгаа бол орон нутгийн хувьд сурагчийн тоо 200 хүрэхгүй 200 орчим сургууль байгаагийн зэрэгцээ сумдын сургуулиудын дундаж ачаалал 500-аас доош байна.
Иймд ирэх 3-4 жилд боловсролын салбарт дараах бүтцийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөжээ. Үүнд, 90 орчим сум дундын ахлах сургууль шинээр байгуулах, аймгийн төвүүдэд төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүс бүрт олон улсын хөтөлбөртэй сургуулиудыг нэвтрүүлэх, Улаанбаатар хотод 3,000-аас дээш сурагчтай том сургуулиудын ачааллыг бууруулах зорилгоор хороолол болон хотхон дотор бага сургууль байгуулах, ахлах сургуулиудыг төрөлжүүлэх хөтөлбөрүүд багтжээ.
Эдгээр арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлснээр 2030 он гэхэд боловсролын чанар болон хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.


Сэтгэгдэл