Нийгэм Онцлох мэдээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эцэг эхэд цалинтай чөлөө олгоно

Томуугаар өвдсөн зургаан хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч буй эх, эцэг, асран хамгаалагчдад цалинтай чөлөө олгох зохицуулалтыг ирэх сарын нэгнээс 2027 оны гуравдугаар сарын хүртэлх хугацаанд мөрдөнө.

Уг шийдвэрийн хүрээнд ажил олгогчид хүүхдээ асарч байгаа ажилтнуудад ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох үүрэгтэй.

Мөн Засгийн газраас төсвийн байгууллагын дарга, захирал нарт тус хугацаанд зайнаас буюу цахимаар ажиллах зохицуулалтыг хийх даалгавар өгсөн бөгөөд хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогчдод ч энэ чиглэлээр уриалгыг хүргүүлжээ.

Энэхүү арга хэмжээ нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийг багасгах, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Сэтгэгдэл