Спорт

Азийн зуны Пара спортын наадамд Монгол тамирчин алтан медалийн төлөө өрсөлдөнө

Азийн зуны Пара спортын наадмын Таеквондогийн тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Эмэгтэйчүүдийн К44 ангиллын 52 кг-д Монгол Улсын тамирчин Хөлөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хагас шигшээ тулаанд БНХАУ-ын тамирчныг ялж, алтан медалийн төлөө тулалдах эрх авлаа. Тэрбээр аваргын төлөөх тулаандаа Узбекистан улсын тамирчинтай өрсөлдөх юм.

Сэтгэгдэл