Эдийн засаг

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны тохирлыг энэ сарын 21-ний өдөр 13:00 цагт зохион байгуулах юм.

Тохирлыг и-баримт аппликэйшн болон “Боловсрол” суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн тохиролд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд хийсэн худалдан авалт болон и-баримтын системд бүртгүүлсэн баримтууд хамрагдана.

Сугалаанд хожсон иргэдэд олгох урамшууллын хэмжээг тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувьтай уялдуулан нэмэгдүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудсаас авахаар зохион байгуулагчид мэдэгджээ.

Сэтгэгдэл