Нийгэм

2026 онд 16 удаагийн хүрэн баавгайн дуудлага бүртгэгджээ

БОАӨЯ-ны мэдээллээр 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагаас 19-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, нийслэлийн Байгаль орчны газраас нийт 16 удаагийн хүрэн баавгайн дуудлага бүртгэгдсэн байна.

Эдгээр дуудлагыг географийн үзүүлэлтээр ангилбал, Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 2, Увс аймагт 1, Хөвсгөл аймагт 10, Хэнтий аймагт 2, Завхан аймагт 1 бүртгэгджээ.

Улсын хэмжээнд айл өрхүүдийн ойролцоо ирсэн 4 баавгайг агнасны зэрэгцээ 2 баавгайг үргээж суурьшлын бүсээс гарган ойд буцаасан байна. Мөн 6 дуудлагын дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.

Нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн 4 дуудлага нь батлагдаагүй бөгөөд эдгээр нь худал мэдээлэл байсныг тогтоожээ.

Сэтгэгдэл