Нийгэм Онцлох мэдээ

10 дугаар сард олгох хүүхдийн мөнгө, тэтгэмжийн хуваарь танилцуулагдлаа

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас 10 дугаар сард олгох хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг танилцууллаа.

10 дугаар сарын 15-нд онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг олгоно.

10 дугаар сарын 15-27-ны хооронд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг олгоно.

10 дугаар сарын 20-нд хүүхдийн мөнгөн тэтгэмж болон хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг олгоно.

Сэтгэгдэл