Эрүүл мэнд

2026 оны эхний 9 сард Монголд бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 6679 бүртгэгдэв

2026 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын 6679 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийт халдварт өвчний 18.8 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 889 тохиолдлоор буурсан байна.

Нийт тохиолдлын 44.6 хувийг тэмбүү, 33.7 хувийг заг хүйтэн, 21.3 хувийг трихомониаз, 0.4 хувийг ХДХВ/ДОХ өвчлөл тус тус бүрдүүлж байна. Тэмбүүгийн өвчлөл нь бэлгийн замаар дамжих халдварын бараг тал хувийг эзэлж байгаа юм.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 256 тохиолдлоор буурчээ. Харин 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр Говьсүмбэр аймаг 17.1, Өмнөговь аймаг 15.7, Сүхбаатар аймаг 11.3, Дорноговь, Дорнод аймаг тус бүр 9.2, Улаанбаатар хот 11.1 тохиолдолтой байгаа нь улсын дунджаас өндөр үзүүлэлт юм.

Сэтгэгдэл