Нийгэм

Нийслэл 2027 он хүртэл дугуйн замын сүлжээг 450 км-т хүргэнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ жил 76 километр дугуйн зам барьж байгуулсан талаар мэдээлэв. Тэрбээр ирэх жил 115 километр дугуйн замыг шинээр нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 километр хүргэхээр төлөвлөж байгааг онцоллоо.

Энэхүү төсөл нь Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Түүнчлэн олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн байгуулах бөгөөд үүнд дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн зам зэрэг мөн баригдахаар төлөвлөгдсөн байна.

Мөн Зайсангаас Төв талбай хүртэлх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн гэжээ.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Нийслэл дугуй унах болон дугуйн спортыг дэмжих бодлого баримталж байгааг онцолсон юм.

Сэтгэгдэл