ОХУ-ын Санкт-Петербург хотод Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф нарын уулзалт болж өнгөрлөө. Уулзалт гурван цаг орчим үргэлжилж, Орос, АНУ, Украины төлөөлөгчдийг оролцуулсан гурван талт хэлэлцээг сэргээх асуудлыг хэлэлцсэн гэж Путины туслах Юрий Ушаков мэдээлэв.
Юрий Ушаковын мэдээлснээр, гурван талт хэлэлцээг 11 дүгээр сарын 10-нд хийхэд бэлэн гэдгийг Уиткоффт дуулгасан бөгөөд хэлэлцээ нь сөргөлдөөн дууссаны дараа Орос, Украины аюулгүй байдлын системийг байгуулахад чиглэнэ гэжээ.
Стив Уиткофф энэхүү саналд дэмжлэг үзүүлж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ шийдвэрийг таатай хүлээн авах магадлал өндөр гэж мэдэгдсэн байна. Хэлэлцээг Абу-Дабид хийх магадлалтай ч одоогоор төлөөлөгчдийн бүрэлдэхүүн батлагдаагүй байна.
Өмнө нь 2026 оны нэгдүгээр сард ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээ Абу-Даби хотноо зохион байгуулагдаж байжээ. Украиний Ерөнхийлөгч Володимир Зеленський хэлэлцээг сэргээх талаар байр сууриа илэрхийлж, уг шинэ уулзалтыг Орос дэмжиж байгаа бөгөөд Америкийн тал аль болох хурдан зохион байгуулахыг санал болгож байгааг хэлсэн байна. Тэрбээр Украины зүгээс энэ санааг дэмжиж байгаагаа илэрхийлэв.


Сэтгэгдэл